Бидний тухай

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Тус компани нь 108 Ойл Групп ХХК-ын охин компани юм.

Манай компани нь уул уурхайн томоохон төслүүдэд гаалийн баталгаат талбай, эрдэс баялаг, технологийн ачаа боловсруулах, чингэлэгт шилжүүлэн ачих терминал, болон бусад логистик үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2011 онд “Уул уурхайн Логистик Парк” төслийг боловсруулж 2012 оны 06 сарын 29 өдөр албан ёсоор “Монголын Логистикийн Парк” ХХК-ийг байгуулсан. Төслийн байршил нь Говьсүмбэр аймгийн Чойр хотод олон улсын босоо тэнхлэгийн төмөр замаас 1,5 км урттай төмөр зам шинээр салаалан татаж өөрийн 200 га талбайд байрлах Терминал-1, Шингэн шилжүүлэн ачих Терминал-2 /8000м3 багтаамжтай Дизель түлш, А93 шатахуун хадгалах сав/ талбай руу татан оруулж 2013 оны 1-р улиралийн сүүлчээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төслийн Терминал-1 хэсгийн гаалийн баталгаат талбайн нийт хүчин чадал нь жилд 1,5 сая тонн эрдэс баялаг болон бусад төрлийн ачааг чингэлэг шилжүүлэн ачиж боловсруулах хүчин чадалтай.

123

8000 м3 багтаамжтай шатахуун хадагалах сав барих барилга ургсралт, гүйцэтгэлийн  ажил.

2011-2012 он

1234

Шингэн шилжүүлэн ачих терминал руу татсан  800 метрийн урттай салаа төмөр замын барилга угсралт, гүйцэтгэлийн ажил.

2011-2012 он

12345

Уул уурхайн терминалын талбай руу татсан салаа төмөр замд 150 тонны вагон пүү суурилуулж буй барилга угсралт, гүйцэтгэлийн ажил.

2012-2013 он

123456

Уурхайн терминалын талбай руу татсан 24 вагоны сэлгээний замтай 1,6 км урттай салаа төмөр замын барилга угсралт, гүйцэтгэлийн ажил.

2011-2012он

Уул уурхай 1,2, 3-р терминалын харагдах байдал 2011-2014 он

 

Leave a Reply